Газар дундын тэнгисийн Монако улсын угсаа залгамжлах ханхүү II Альбертийн гэргий, гүнж Шарлен өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12-нд ихэр хүүхэд төрүүлсэн юм.
Ханхүү ихэр охин, хүү хоёроо Габриелла Тереза Мари болон Жак Оноре Ренье хэмээн нэрлэсэн билээ.
Ихрүүд олны өмнө хоёр удаа гарсан бөгөөд өчигдөр Альберт ханхүү гэр бүлийнхээ хамтаар ард түмэнтэйгээ мэндчилж, ихрүүдээ эрүүл саруул бойжиж байгааг ард түмэндээ мэдэгдсэн байна.
Ихрүүд аав, ээжийнхээ хамтаар Монакогийн төв талбай, цэцэрлэгт хүрээлэнд очиж, үеийнхэнтэйгээ тогложээ. Мөн бяцхан ханхүү, гүнжид зориулж урлагийн тоглолт болсон байна.
Дашрамд сонирхуулахад, угсаа залгамжлагч Жак эгчээсээ хоёр минутын дараа мэндэлсэн байна. 700 жилийн түүхтэй Монакогийн хаан угсаанд түүхэндээ анх удаагаа ихэр хүүхэд мэндэлсэн нь энэ юм.