АНУ-ын Нью Орлеан хотынхон одоогоос 10 жилийн өмнө болсон Катрина хар салхины ойг дурсан тэмдэглэж байна.
Катрина хар салхины улмаас тухайн үед 2000 гаруй хүн амь насаа алдаж, сая гаруй хүн орон гэргүй болсон байжээ. Энэ нь АНУ-ын түүхэн дэх хамгийн их хохирол, гамшиг дагуулсан байгалийн гамшиг аж. Тухайн үед Нью Орлеан хотын 80 хувь нь усанд живж байсан юм.
Тиймээс хотын дарга Митч Ландреу хар салхины улмаас амь үрэгдэгдсдийн ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлсэн байна.