Казахстаны Астана хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ үргэлжилж байна.
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Н.Түвшинбаяр өчигдөр эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд барилдаж шагналт долдугаар байрт шалгарчээ.
Тэрбээр ДАШТ-ий мөнгөн медальт Кубын Жозе Арментерос, Сенегалын Бабоукар Мане, Шведийн Мартин Пасек нарыг хожиж шөвгийн наймд үлдсэн юм.
Хэсгийн аваргын төлөө Германы жүдоч Карл-Ричард Фрейтэй барилдаж, нэмэлт цагт вазари үнэлгээгээр хожигдсон ч торгуулийн барилдаанд Бельгийн жүдоч Тома Никифоровтой барилдаж, вазари үнэлгээ алдсанаар хожигдлоо.
Сэтгэгдэл (4)