Нэрт төгөлдөр хуурч Вадим Холоденко нь Оросын алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн 175 ойд зориулсан өөрийн шилдэг уран бүтээлээс бүрдсэн "Соло Концертын Үдэш" нэртэй сонгодог хөгжмийн шилдэг тоглолтоо тун удахгуй 2015 оны 9 сарын 04-нд Монголд анх удаа УДБЭТеатр-т тоглох гэж байна.
Уг тоглолтын хэвлэлийн бага хурал 8 сарын 31-нд буюу ирэх долоо хоногийн Даваа гаригт Улсын Филармоний зааланд 12 цагаас болно. Хэвлэлийн бага хуралд зочноор: төгөлдөр хуурч АЖ проф. Т.Цолмон багш, төгөлдөр хуурч дуучин Б.Батчулуун /Никитон хамтлаг/, төгөлдөр хуурч удирдаач Б.Анар /Гранат Музык Продакшн/, Хийлч Продюсер Э.Мөнх-эрдэнэ /Musica Viva Orchestra/ нар оролцоно.