Зураач Ө.Бархүүгийн "Ялгалгүй итгэл" даасан уран зургийн үзэсгэлэн МУЭ-н хорооны уран зургийн галлерейд 2015826 өдрүүдийн хооронд 17.00 цагаас дэлгэгдэж байна
Тус үзэсгэлэнгийн гол санаа нь орчин үеийн хүн төрөлхтний байгалийнхаа хуулиас зөрчин байж бүтээсэн электрон кибер ертөнцөд хүн хэрхэн амьд гарах тухай , бидний түүхэндээ үүсгэж байсан нийгмийн хэлбэрүүдийн ялгаа, аль хэлбэр нь биднийг байгаль эхтэйгээ илүү ойрхон байлгаж байсан тухай юм. Тэгвэл энэ асуултанд зураач монголын хуучин нийгмийн уламжлал соёл ахуйг харуулснаар хариулт өгч нөгөө талаас үзэгч бидэнд эргэцүүлэх, асуулт тавих,хариулах, ойлгох боломжийг нээж өгч байгаа юм.
Мөн эл үзэсгэлэнд өөрийн багш , зураач Я.Булганы хамтаар “Цөвүүн цагийн 99” үзэсгэлэнд оролцохоор бэлдэж байсан сэдэв агуулга нэгтэй ч арга ажиллагаа өөр хэд хэдэн бүтээлүүд багшийнхаа бүтээлийн хамтаар тавигдсан байгаа нь үзэсгэлэнг агуулгын хувьд улам сонирхолтой онцлог бүхий болж байгаа юм.