БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ БНХАУ-д болох ялалтын 70 жилийн ойн парадад оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдэв.
Тэрбээр Тяньаньмэний талбайд зохион байгуулах цэргийн жагсаалд оролцож, БНХАУ-ын дарга Ши Жинпинтэй уулзаж ярилцахаар ирэх лхагва гарагт Бээжинд зочлох юм байна.
Өмнө нь Өмнөд Солонгосын Засгийн газар Ерөнхийлөгчөө ялалтын ойн ёслолуудад оролцоно гэж мэдэгдсэн боловч энэ парадад оролцох эсэхийг шийдээгүй байсан юм. Хятад улс аль хэдийн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын нарийн бичгийн дарга Чой Рён Хэ зэрэг 30 гаруй орны удирдагчид парадад оролцно хэмээн мэдэгдсэн.
Харин Ерөнхий сайд Шинзо Абэ уг парадад оролцохгүй гэдгийг Японы Засгийн газар энэ долоо хоногийн эхээр зарласан билээ. АНУ, ХБНГУ, Хятад дахь өөрсдийн Элчин сайд нарыг баярын парадад оролцуулна гэв.
Пак “Хятад улс Солонгосын хойгийг энх тайвнаар нэгтгэхэд хувь нэмэр оруулж, БНСУ-ын тусгаар тогтнолынхоо төлөө хийсэн түүхэн тэмцлийг хүлээн зөвшөөрөөсэй гэж хүсч байгаа учраас парадад оролцохоор щийдсэн” гэжээ.
Сэтгэгдэл (1)