Тайланд улсын нийслэл Бангкок хотноо энэ сарын 26-аас ирэх сарын 9 сарын 5-ны хооронд сонирхогчдын боксын 28 дахь удаагийн Ази тивийн АШТ болно. Энэ удаагийн тэмцээнд Азийн боксын холбоонд харьяалалтай улс орнуудаас 28 улсын 188 тамирчин өрсөлдөхөөр болжээ. БНХАУ, Энэтхэг, Иран, Казакстан, БНСУ, Кыргызстан, Узбекстан, Шри Ланка улсын багууд бүтэн багаараа буюу 10 жинд арвууланд нь тамирчнаа оролцуулж байна. Харин зохион байгуулагч Тайланд 8 тамирчнаа сойж байна. Тэмцээний 49 кг-д 20, 52 кг-д 19, 56 кг-д 25, 60 кг-д 24, 64 кг-д 18, 69 кг-д 19, 75 кг-д 21, 81 кг-д 18, -91 кг-д 13, +91 кг-д хамгийн цөөхөн буюу 11 боксчин өрсөлдөнө.
Энэ удаагийн Тивийн аваргад эхний 7-д багтсан тамирчин 10-р сард болох Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авах учиртай.