Хөгжлийн бодлогын хоёр дахь хөтөлбөрийн хүрээнд Украинд 500 сая ам.долларын зээл олгохыг Дэлхийн банкны захирлуудын зөвлөл дэмжлээ.
Эдийн засгаа сэргээх, өсгөхөд Дэлхийн банкнаас Украинд үзүүлж буй хоёр дахь дэмжлэг энэ аж. Үүнээс гадна Японы Засгийн газраас 300, Норвегийн Засгийн газраас 24 сая ам.доллар бас зээлэх гэнэ.
Украинд зээл олгох шинэ төсөл байгааг ч Дэлхийн банк сүүлд нь нотолсон байна. Энэ зээл “хөгжлийн боддогод” зориулсан гэх боловч төсөв нөхөх шинж чанартай бололтой. Гэхдээ энэ шинэ төсөл, Украин дахь өөрчлөлтийг түргэсгэх зорилготой гэж Дэлхийн банкны хэвлэлийн алба мэдээллээ. Энэ мөнгө улсын секторт удирдлагын чанарыг дээшлүүлэх, ажил хэрэгч уур амьсгалыг сайжруулах, эрчим хүч, нийгмийн салбарын асуудлуудыг шийдвэрлэхэд зориулагдах ёстой юм байна.
Сэтгэгдэл (1)