Өмнөд Суданы Ерөнхийлөгч Салва Кийр босогчидтой эвлэрэх энхийн хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Энэ талаар барууны хэвлэлүүд онцлохдоо Салва Кийр НҮБ-ын хоригийн дараа хэлэлцээг баталлаа гэжээ.
Энхийн хэлэлцээг батлах ёслол нийслэл Жуба хотод болсон байна. Босогчдын удирдагч Риек Мачар энхийн гэрээнд өнгөрсөн долоо хоногт гарын үсэг зурсан ч Салва Кийр татгалзаад байсан юм.
Энхийн хэлэлцээрт гарын үсэг зурснаар босогчдын удирдагч Өмнөд Суданы Ерөнхий сайд болох бөгөөд оронд нь олон сарын турш үргэлжилсэн иргэний дайнд цэг тавьж байгаа билээ.
2011 онд Суданаас сална тусгаарласан дэлхийн хамгийн залуу улсад иргэний дайн дэгдсэнээр өнгөрсөн 20 сарын турш олон мянган хүн амиа алдаж, 2.2 сая хүн орон гэрээ хаян дүрвэхэд хүрсэн юм.
Гарын үсэг зурах ёслолыг Кени, Уганда, Этиопын удирдагчид гэрчилсэн байна.
Г.Үжин