АНУ-ын Виржиня мужийн телевизийн хоёр сэтгүүлчийг буудан хөнөөсөн хэрэг гарлаа. Алуурчин этгээд энэхүү хэргийг үйлдсэний дараа өөрийгөө буудан хөнөөсөн хэмээн орон нутгийн Цагдаагийн газраас мэдээлсэн байна.
Сэтгүүлчдийг өмнө нь WDBJ7 телевизэд ажилладаг байсан 41 настай Вестер Ли Фланаган үйлдсэн юм. Тэрээр зугтааж байгаад цагдаа нарт баригдсаны дараа өөрийгөө буудсан бөгөөд эмнэлэгт хүргэгдсэн боловч шархаа даалгүй амиа алджээ.
Харни хохирогчдын тухайд WDBJ7 телевизийн сурвалжлагч Алисон Паркер, зураглаач Адам Вард нар байсан аж. Хамт ажиллаж байсан нөхдөө хөнөөсөн шалтгааныг өш хонзонгийн сэдэлтэй байж болзошгүй хэмээн үзэж байна.
Энэхүү хэргийн дараа Цагаан ордон Конгрессыг бууны хяналтын хуулийг батлахыг шаардсан албан бичиг хүргүүлжээ.
Г.Үжин
Сэтгэгдэл (2)