Америкийн тэрбумтан, Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлээд буй Доналд Трамп нэгэн сэтгүүлчийг хэвлэлийн бага хурлаас хөөж гаргасан байна.
Энэ нь Америкийн Дубюк хотод болжээ. “Univision” телевизийн сурвалжлагч Хорхе Рамос АНУ-д төрсөн хууль бус цагаачдын хүүхдүүдэд иргэншил олгох талаар тодруулсан байна. Гэвч Еренхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч асуултад нь хариулалгүй “Та Univision руугаа буц” гэжээ. Д.Трамп сурвалжлагчийг ээлж дарааллынхаа дагуу асуултаа тавихыг шаардаад хамгаалагчдадаа хандан түүнийг танхимаас хүчээр гаргуулсан гэнэ.
Хэвлэлийн бага хурлын үеэр Д.Трамп “Oreo” жигнэмгийг дахин идэхгүй хэмээн ярьжээ. Учир нь тус жигнэмгийг үйлдвэрлэдэг “Mondelez International Inc” компани нь үйлдвэрээ Чикаго хотоос Мексик рүү шилжүүлснийг ийнхүү эсэргүүцсэн байна.
Сэтгэгдэл (1)