"Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор хэдхэн сарын өмнө хэвлэл мэдээллийн салбарт хөл тавьж, ”Шинэ дэлхий” телевизийн захирлаар томилогдсон билээ.
Ажлаа авсан цагаасаа л чадварлаг удирдагч, уран бүтээлч гэдгээ харуулж чадсан тэрбээр телевизийн салбарт реалити шоуны төрөлд цахиур хагалахаар шийдсэн бололтой.
Барууны оронд багагүй хугацааг өнгөрүүлсэн Э.Ганболор реалити шоуг үзэгч олондоо бүрэн утгаар нь мэдрүүлэхээр шийдэж, ажлаа хэдийнэ эхлүүлсэн байна.
Телевизийн суваг солих бүрт гарч байдаг Солонгос сериалуудыг бус сонирхолтой реалити шоуг зохион байгуулахаар болсон түүний зоримог шийдвэрийг ч салбарын нөхөд нь дэмжиж байгаа сурагтай.
Рок попын урлагт зүтгэж явсан бүсгүйг ийнхүү телевизийн салбарт реалити шоуны төрөлд цахиур хагалах чадварлаг уран бүтээлч гэдгийг ч хэлэх хүн олон байгаа юм.