Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр ижил хүйстнүүдийг хэрхэн шийтгэж байгаа дүрс бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулжээ.
Тус бичлэгт хэт даврагчид ижил хүйстэн гэгдэх 30 залууг чулуугаар цохиж, аминд нь хүрч буй нь бичигдсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Хэт даврагчид энэ онд ижил хүйстэн гэх шалтгаанаар 124 залуугийн аминд хүрсэн билээ. Өмнө нь өндөр барилга дээрээс залуусыг шиддэг байсан бол энэ удаад чулуугаар цохиж тэднийг хөнөөсөн байна.
АНУ-ын Хүний эрхийн байгууллагын төлөөлөгч Саманта Повер хэт даврагчдыг буруутгаж хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэхийг хэт даврагчдаас шаардаж, олон улсыг энэ асуудалд гол анхаарлаа хандуулахыг уриалсан байна.