Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас Палестины чөлөөлөх байгууллагын удирдагчийн албанаасаа огцорч, тус байгууллагын гуйцэтгэх хорооны 18 гишүүний тэн хагасаас илүү нь түүнийг дагалдсан байна. Тэгэхдээ Аббас Палестины Төрийн тэргүүний албаа хадгалж үлдсэн аж.
80 настай энэ улстөрч огцорч буйн шалтгааны талаар мэдээллэсэнгүй. Палестиныг чөлөөлөх байгууллагад түүний сууддыг улс төрийн нэрт зүтгэлтэн Саиб Арикат эзэлнэ гэж үзэж буй аж. Палестинийг чөлөөлөх байгууллагын шинэ гүйцэтгэх хороог эмхлэн байгуулахын тулд нэг сарын дотор сонгууль явуулахыг Палестины үндэсний зөвлөл уриалав.
Палестинын автоном нь ХАМАС хөдөлгөөний мэдэлд байдаг Газын зурвас, Палестины чөлөөлөх байгууллагын бүрэлдэхүүнд ордог ФАТХ хөдөлгөөнд эрх мэдэл нь байдаг Иордан голын баруун эрэг гэсэн хоёр хэсэгт хуваагдаж байдаг юм.