Олон улсын нэр хүндтэй наадам болох "London short film awards"-д монгол залуус амжилттай оролцжээ. Тус наадамд “Aurora" филм найруулагч Б.Чингүүн "A Family Portrait" хэмээх богино хэмжээний киногоороо оролцсон бөгөөд 100 гаруй бүтээлээс шалгарсан байна. Үүнээс гадна эмэгтэй гол дүрийн номинацид У.Цасжин охин нэр дэвшжээ.
Цасжин охин уг кинондоо Ононгийн дүрийг бүтээсэн бөгөөд энэ дүрээрээ дамжуулан гэр бүлийн хүчирхийлэлээс болж хүүхэд багаууд хэрхэн сэтгэлийн дарамттай амьдардагийг харуулахыг зорьжээ.
11 настай У.Цасжин охин өмнө нь Б.Чингүүний “Миний сарнай” богино хэмжээний кино, “Х түц” продакшны “Сэрүүн хасын нууц” драмын жүжигт эмгэнэлт хувь тавилан бүхий бяцхан охины дүрийг бүтээж байсан төдийгүй бид бүхний сайн мэдэх “Хөгжилтэй гэр бүл” кинонд тоглож байжээ.
Дашрамд дуулгахад "London short film awards" шилдэг дүрүүдээ шалгаруулахдаа олон нийтийн саналыг авах үүднээс facebook, twitter орчинд санал хураалт явуулах ажээ.