“Сингапур-2015” Дэлхийн маркны үзэсгэлэнгээс “Монгол Улсын ховор марк, мөнгөн тэмдэгт” ном мөнгөн медаль хүртэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга, Монгол Улсын гавьяат хуульч, док, проф Н.Жанцангийн туурвисан энэхүү ном нь монгол маркны гадаадын болон монголын нэртэй цуглуулагчдын цуглуулга, бүтээлд тулгуурлан Монголын ховор, онц ховор маркны шалгуурыг тодорхойлж, задлан шинжилгээ хийсэн анхны бүтээл болсон байна.
Энэ ном 2015 онд Мөнхийн үсэг компанид 500 хувь хэвлэгдсэн аж.