Өчигдөр орой зүүн Хятадын химийн үйлдвэрт хүчтэй дэлбэрэлт болсны улмаас ойр орчимд нь гал түймэр гарчээ. Одоогоор ослын хохирлын мэдээлэл гараагүй байна.
Шаньдун мужийн Цыбо хот тойргийн Хуаньтай аймагт уг үйлдвэр байрладаг аж.
Орон нутгийн захиргаа нь хүмүүсийг нүүлгэж эхэлсэн бөгөөд болсон хэргийн шалтгааныг тогтоож байна.
10 хоногийн өмнө Хятадын Тяньжинд химийн бодистой контейнер боомт хотод хүчтэй дэлбэрэлт болж, ихээхэн хохирол учруулсан юм. Энэхүү ослын үеэр амь үрэгдэгсдийн тоо наймдугаар сарын 22-ны өдрийн мэдээгээр, 121-д хүрээд байна.
Сэтгэгдэл (2)