Сагсан бөмбөгийн "3 эсрэг 3" зун цагийн хүчирхэг тулаан өчигдөр эхэллээ. Тэмцээн өдөр бүрийн 12.00 цагаас 21.00 цаг хүртэл Чингисийн талбай дээр үргэлжилж байна.
Өчигдөр Сүхбаатар, Баянзүрх дүүргийн тоглолтууд болсон бол
8-р сарын 21-нд Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг
8-р сарын 22-нд Хан-Уул, Баянгол дүүргүүдийн тэмцээн болж
8 сарын 23-нд дүүргийн тэмцээнээс шалгарсан шилдэг багууд Хотын аваргын төлөө тоглоно.