"Астана-2015” жүдо бөхийн ДАШТ энэ сарын 24-30-ны хооронд Казахстаны нийслэл Астана хотноо болно. Энэ жилийн ДАШТ-нд 129 орны эрэгтэй 490, эмэгтэй 326 жүдоч оролцоно. Тэмцээнд оролцохоор манай улсаас 21 тамирчин, таван дасгалжуулагчийн хамт тус улсыг зориод буй.
Тэмцээний эхний өдөр буюу 24-нд эрэгтэй 60 кг, эмэгтэй 48 кг-ийн жингийн барилдаанууд болно. Хэсгийн барилдаанууд Монголын цагаар 14.00 цагт болох бол тамирчид медалийн төлөө 20.00 цагт барилдана. Харин 30-нд багийн барилдаан болно. Тэмцээний сугалаа маргааш явагдана.
Жүдо бөхийн ДАШТ-ийг МҮОНТВ, ETV, S[PORT BOX, C1 телевизүүд наймдугаар сарын 24-30-ны өдрүүдэд эх орон даяар шууд дамжуулна.
Сэтгэгдэл (1)