Прокурорын байгууллагын 85 жилийн ой, “Прокурорын албаны өдөр”-т зориулсан хүндэтгэлийн концерт Соёлын төв өргөөнд боллоо.
Хүндэтгэлийн концертонд Монгол Улсын Ардын жүжигчин В.Долгор, Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Амгалан, Э.Амартүвшин, С.Ганзориг, Г.Батбаяр, Д.Жаргалсайхан, Х.Лхагвасүрэн, Б.Батчулуун, СТА Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Монгол Улсын Төрийн соёрхолт дуучин Д.Болд, Поп дива дуучин С.Наран, ОХУ-ын Буриад Улсын Ардын жүжигчин Н.Мөнхзул, УДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга, ЦДБЭЧ-ийн гоцлол дуучин СТА Б.Батбаатар, “Түмэн эх” чуулгын бүжигчид, ҮДБЭЧ-ийн бүжигчид оролцож, уран бүтээлийнхээ дээжээс өргөн барилаа.
Хүндэтгэлийн концертонд прокурорын байгууллагын 85 жилийн ойг угтан 2 үе шаттайгаар зохион байгуулж явуулсан урлагийн наадмын шилдэгүүд оролцлоо.
Сэтгэгдэл (1)