Сүүлийн үед фэйсбүүкт идэвхтэй өрнөөд байгаа “Хогbucket challenge” аяны хүрээнд УИХ-ын гишүүн С.Одонтуяад дуудлага иржээ. Уг аянд дуудагдсан хүн 3 шуудай хог түүсэн бол зургаа өөрийн фэйсбүүк хуудаснаа оруулж, амжаагүй болон хогоо түүгээгүй тохиолдолд ТҮК-ийн гурван ажилтанд тус бүр 20 мянган төгрөгөөс доошгүй үнийн дүнтэй үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн бэлэглэх дүрэмтэй. Тэгэхээр нэг шуудай хог нь нэг хүний бэлэгтэй тэнцэж байна гэсэн үг.
Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр явж хогтой газар хаана байгааг судалж үзэхэд “Хоггүй дүүрэг цэмцгэр Баянгол” зорилтыг амжилттай хэрэгжүүлж, хогныхоо асуудлыг бараг бүрэн шийдсэн байна. Тэрээр тус дүүргийн иргэд болон тохижилт үйлчилгээний “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-ийн хамт олноор бахархаж байгаагаа хэлсэн юм.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа аяны журмын дагуу ТҮК-ийн 3 ажилтанд бэлэг гардуулах ёстой байсан ч өнөөдрийн уулзалтаараа БГД-ийн ТҮК-ийн 83 ажилчдад Монголд үйлдвэрлэсэн тэмээний ноосон нурууны бүс бэлэглэсэн бэйна.
Дээрх аяны хүрээнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа Асашёорюү Дагвадорж, УИХ-ын гишүүн М.Зоригт, хийлч Ч.Дэлгэрцэцэг/Дээгий/ нарыг “Хогbucket challenge” аянд нэгдэх дуудлага хийлээ.
Э.Сар
Сэтгэгдэл (2)