АНУ-ын томоохон автомашин үйлдвэрлэгч “Женерал моторс” компани 180 мянган автомашинаа эргүүлэн татахаар болжээ.
Хойд Америкийн зах зээлд худалдсан автомашинуудын гэрэлтүүлэгт асуудал гарсны улмаас 2005, 2007 онд үйлдвэрлэсэн “Бьюик Лакрос”, “Понтиак Гранпри”, “Бьюик Аллур” загваруудаа эргүүлэн татаж, үнэгүй засварлаж өгөхөөр болсон байна.