Хоёр Солонгосын буудалцааныг өчигдөр БНАСАУ эхлүүлж, хариуд нь Өмнөд Солонгос их буугаар буудсан талаар "Ренхап" агентлаг мэдээллээ.
Өмнөд Солонгосын хил дээрх чанга яригчийн зүг Хойд Солонгос буудсан байна. Харин үүний дараа хилийн тосгоны хүмүүсийг Сөүл рүү нүүлгэж, Хойд Солонгосын зүг хэдэн арван пуужингаар хариу барьжээ.
Талууд тэр даруйдаа цэргийн хүчээ байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд оруулсан гэх мэдээлэл байгаа бөгөөд Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өчигдөр яаралтай хуралдсан байна.
Өмнөд Солонгосын цэргийнхэн Хойд Солонгосын тавьсан минанд дэлбэрсний дараа буюу 11 жилийн өмнөөс хил дээрээ чанга яригч ажиллуулж эхэлсэн юм. Гэтэл өнгөрсөн долоо хоногт тэрхүү чанга яригчийг Пхеньян унтраахыг шаардаж, үүнийг биелүүлэхгүй бол тодорхой эсэргүүцэл үзүүлнэ хэмээн мэдэгдсэн байна.