Тяньжин хотод гарсан дэлбэрэлт гарсны улмаас 114 хүн амь насаа алдаж, 700 гаруй хүн бэртэж гэмтээд байгаа билээ.
Тэгвэл дэлбэрэлт болсон агуулахаас 6 км-ийн зайд орших голд их хэмжээний загас үхсэн талаар CCTV мэдээлэв.
Энэ талаар Тяньжин хотын Байгаль орчныг хамгаалах, орчны хяналт шинжилгээний газрын дарга “Загас их хэмжээгээр үхсэн гол руу шинжээчид илгээж, усны дээжинд шинжилгээ хийхэд цианид илрээгүй” хэмээн мэдэгдсэн байна. Мөн тэрбээр "Өмнө нь Тяньжинийн голд загас үхсэн тохиолдол гарч байсан, энэ нь хүчилтөрөгчийн дутагдалтай холбоотой" хэмээжээ.