ДБЭТ-ын ирэх намрын тоглолтын хуваарь гарчээ. Тус театрынхан ирэх аравдугаар сарын эхээр алдарт “Хунт нуур” балетаар хөшгөө нээх юм байна. Мөн алдарт "Аида” дуурийг тоглох аж. Театрын удирдлагын зүгээс жил бүр шинэ үзвэр тавихаар төлөвлөдөг бөгөөд энэ удаад Италийн алдарт хөгжмийн зохиолч Гаэтано Доницеттигийн “Лучма Ди Ламмермур” дуурийг тавихаар бэлдэж байгаа аж.
Өмнө нь манай улсад энэ уран бүтээлчийн бүтээлээс тоглож байгаагүй юм. Тус дуурийг зөвхөн дэлхийн том театрууд тавьдаг бөгөөд дуучин, хөгжимчдөөс мэргэжлийн өндөр ур чадвар шаарддаг аж. Дуурийг Солонгосын найруулагч Ан Ху Вон найруулах юм байна.