Их Британийн Ерөнхий сайд Д.Камерон амарч байгаа гэнэ. Гэтэл саяхан интернэтэд тавигдсан түүний зураг хүмүүсийн гайхпыг төрүүлжээ. Дэлхийн нөлаө бүхий улстөрч амралтаараа “Easy- Jet” компанийн онгоцоор Португалийг зорьсон байна. Ингэхдээ энгийн ангиллаар нисчээ. Европын нөлөө бүхий улстөрчийг түүний ойролцоо сууж явсан 16 настай сурагч охин таниад зургийг нь авсан байна. Тэрээр Д.Камероны “Pringles" чипс идэж байгаа зургийг нь твиттерт тавьсан бегөөд түүнийг нь дэлхийн томоохон хэвлэлүүд нийтэлжээ.
Энэ зураг сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээнд нэлээд шуугиан тариад байна. Засгийн газрын тэргүүн энгийн ангиллаар ниссэнд хүмүүс ихэд гайхаж байна. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар Д.Камерон Португалийн Алдгавре хот руу нисч явсан гэнэ. Тэнд гэр бүл нь амарч байсан гэнэ.
Их Британийн Ерөнхий сайд энэ сарын 15-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлсэн Япон улс дэлхийн II дайнд ялсны баярын арга хэмжээнд оролцохоор Португалиас нутагтаа түр ирсэн.