“Говийн бүсийн аймгуудын ахмад тамирчдын спортын бага наадам” Дорноговь аймагт болжээ.
Энэ удаагийн наадамд Говьсүмбэр, Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн 72 тамирчин шатар, даам, волейбол, хөнгөн атлетик, теннис гэсэн спортын 5 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөсөн байна. Үүнээс багийн нийт дүнгээр Говьсүмбэр аймаг энэ жилийн наадмын цомын эзэн болжээ.
Түүнчлэн хоёрдугаар байрыг Дорноговь, гуравт Өмнөговь удаах байрыг Дундговь аймаг тус тус эзэлсэн байна.