Сирийн Засгийн газар “Исламын Улс” бүлэглэлээс соёлын эд өлгийн зүйлсээ хамгаалахаар шаргуу ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд орон нутгийн музейнүүдээс олон мянган эд өлгийн зүйлсийг нийслэл Дамаск руу шилжүүлжээ.
Соёлын өвөөр баян гэгддэг Сири Улсад Месопотамийн балгасаас эхлээд дэлхийн өвийн санд багтсан зургаан дурсгал бий. “Исламын улс” бүлэглэл өнгөрсөн тавдугаар сард Палмира хотын төв хэсгийг хяналтдаа авсан ба эртний Ромын хуулийн эмхэтгэлийг устгаж байгаа бичлэгээ олон нийтийн сүлжээнд тавьж байсан. Сирийн эртний үнэт зүйлс болон музейн албаныхан соёлын олон зуун өвийг нөхөн сэргээж, зургийг нь авч хадгалсан байна.
Тус албаны ерөнхий захирал Маамуон Абдулкарим “Бид эртний нэлээд хэдэн дурсгалыг сэргээн засварлаж, найдвартай газар хадгалсан” гэжээ. Өнгөрсөн тавдугаар сард НҮБ-ын Ерөнхий Ассамблей “Исламын улс”-ын сүйтгэсэн соёлын өвтэй холбоотой тогтоол баталсан. Үүнд эртний дурсгалт зүйлсийг дамлан худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд ямар нэг алхам хийхийг Сири Улсын холбогдох албаныханд даалгасан юм.
Сэтгэгдэл (1)