Өмнөд Суданы Ерөнхийлөгч өмнө нь үл тоосон энхийн хэлэлцээрт гарын үсэг зурахаа амлалаа хэмээн АНУ-ын Төрийн Департментаас мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр Ерөнхийлбөгч Салва Кийр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй хэдэн өдөр зөвлөлдсөний эцэст ийм шийдвэр гаргасан хэмээн бичжээ.
Салва Кийр даваа гарагт 18 сар үргэлжилсэн иргэний дайнд цэг тавих хэлэлцээрт гарын үсэг зурахаас татгалзаж ихээхэн шүүмжлэлд өртөөд байсан юм. Гэвч АНУ энхийн гэрээнд нэгдүүлэх арга хэмжээг авч байгаа хэмээн мэдээлж байсан нь биелэлээ оллоо гэж “BBC” агентлаг бичсэн байна.
Энхийн хэлэлцээрт нэгдвэл Өмнөд Суданд тавьсан НҮБ-ын цэргийг хоригийг цуцлах нөхцөл үүснэ хэмээн харж байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнгөрсөн долдугаар сард байлдагч хоёр тал тус бүрээс 3 генералыг хар жагсаалтдаа оруулаад байгаа юм.
Г.Үжин