Өнгөрсөн дөрөвдүгээр сард Баруун Виржинья мужийн харьяат америк иргэн Эрх чөлөөний хөшөөг дэлбэлнэ хэмээн титэм дээр нь гарсан хэрэг ихээхэн шуугиан дэгдээсэн. Тэгвэл нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэсэн 42 настай Жэйсон Паол Смитийг өчигдөр Техас мужийн Люббокоос баривчилсан байна.
Түүнийг бөмбөг дэлбэлнэ хэмээн хуурамчаар олон нийтийг айлгасныг тогтоожээ. Хэдийгээр тэрээр жинхэнэ террорист биш байсан ч Эрх чөлөөний хөшөө, Time талбай, Брүүклиний гүүрийг дэлбэлнэ хэмээн заналхийлсэн гэм буруутай хэмээн үзэж байгаа юм.
Түүний хуурамч заналхийллийн улмаас 4 сарын 24-ний өдөр Эрх чөлөөний арал дээрх 3000 гаруй жуулчдыг нүүлгэн шилжүүлэхэд хүрсэн билээ.
Хэрвээ Жэйсон буруутай нь нотлогдвол 5 хүртэлх жилийн ял авах юм.
Г.Үжин