Европын холбоо цагаачдыг холбоотны улсууддаа дахин байршуулахаар болсон билээ. Тэгвэл энэ асуудлын хүрээнд Словакийн засгийн газар мэдэгдэл гаргасан байна. Тодруулбал, тус улс зөвхөн христийн шашинт цагаачдыг хүлээн авах боломжтой гэж мэдэгдлээ.
Словак улс Турк, Итали, Грекийн цагаачдын хуарангуудаас дахин байршуулах 40 мянган хүнээс нийт 200 цагаачийг хүлээн авах ёстой болоод байгаа юм.
Словакийн Дотоод хэргийн сайд Иван Метик энэ талаар ярихдаа “Манай улс исламчуудыг хүлээн авах боломжгүй. Учир нь тэд хэзээ ч гэртээ байгаа мэт байж чадахгүй. Энэ бол шашин шүтлэгээр ялгаварлаж буй хэрэг биш. Зөвхөн өөрийн нийгэмлэгийнхээ нэгдмэл байдлыг хадгалахыг хүссэн хэрэг” гэжээ.
Өнгөрсөн долдугаар сард Европийн орнуудын хилд хүрсэн цагаачдын тоо 107500 хүрсэн байна. Тэдний ихэнх нь эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдлаас зугтаасан сири, афганчууд болон Сахарын африкчууд аж.
Г.Үжин
Сэтгэгдэл (2)