Энэтхэгийн тэргүүн хатаггай Сувра Мукержи өчигдөр 75 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Түүнийг өнгөрсөн баасан гаригт эмнэлэгт хүргэсэн байж. Сүүлийн жилүүдэд хатагтайн зүрх байнга өвдөх болсон гэнэ.
Талийгаач 1967 онд нөхер болох ирээдүйн Энэтхэгийн Ерөнхийлөгч Пранаба Мукержитэй гэр бүл болжээ. Тэд хоёр хүү, нэг охинтой аж. Зураач мэргэжилтэй Сувра хоёр ч ном гаргажээ. Эхний номоо бурхан болооч Энэтхэгийн нэрт улстөрийн зүтгэлтэн Индира Гандитай хэрхэн танилцаж байснаа бичжээ. Харин хоёр дахь номондоо Хятадад хийсэн аяллынхаа талаар өгүүлжээ.
Энэтхэгийн ард түмэн тэргүүн хатагтайн таалал төгссөн эмгэнэл илэрхийлж, эмгэнэлийн цувааг үүсгэсэн байна.