Өнгөрсөн ням гаригт орон нутгийн цагаар 14.55 цагт Индонезийн “Trigana Air Service" агаарын тээврийн компанийн “ATR 42-300”онгоц Папуа мужид осолдсон билээ. Эрлийн ажлыг удирдаж буй Бамбанг Соелистын мэдээлснээр онгоц осолдох үед дотор нь 54 хүн байсан аж.
Аврах багийнхан онгоц осолдсон газраас өчигдөр бүх цогцсуудыг илрүүлсэн байна. Гэхдээ тэднийг таних ажиллагаа хүндрэлтэй байгаа гэв. Сануулахад, наймдугаар сарын 16-нд “Trigana Air Зетсе”компанийн дээрх онгоц Жаяпур-Оксибил чиглэлд ниссэн юм. Онгоц газардахаас 10 минутын өмнө хяналтын самбараас сураггүй болсон билээ. Тухайн үед онгоц цаг агаарын таагүй байдлаас болж уул мөргөсөн байх магадлалтай гэсэн таамгийг дэвшүүлж байв.
Онгоцонд 49 зорчигч байсны тав нь хүүхэд байжээ. Мөн хөлгийн багийн таван гишүүн байсан аж. Аврах багийнхан Индонезийн Бинтанг уулын дүүрэгт онгоцны хэлтэрхийг илрүүлсэн юм. Алслагдсан бүс тул хүн очиход бэрхшээлтэй юм байна. “Trigana Air Service”araapын тээврийн компанийн тус онгоцыг 27 жил ашиглажээ. 2007 оноос тус компанийн онгоцуудыг аюулгүй байдал хангалтгүй гэж үзэж Европын холбоо хар жагсаалтад оруулж байжээ. Дээрх компани онгоцоо зөвхөн дотоодын нислэпг ашигладаг байсан гэнэ.