ОХУ-ын Ерөнхийлөгч энэ сарын сүүлээр Крымд айлчлахаар болсон тухайгаа мэдэгджээ. Гэтэл Украины Ерөнхийлөгч Петр Порошенко Путины айлчлалыг эсэргүүwэж, санаатайгаар өдөөн турхирч байна хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Тэрбээр “Түүний айлчлал Украины хямралыг улам бүр дэврээх болно. Киевийн зөвшөөрөлгүйгээр Крымд айлчилж байгаа нь хууль бус үйлдэл болж байна. Крым бол Оросынх биш.” хэмээн бичжээ.
Крымийн ард түмэн өнгөрсөн оны гуравдугаар сард бүх нийтийн санал асуулга явуулж 99 хувийн саналаар Оросод дагаар орсон билээ. Владимир Путин өмнө нь өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулсан Ялалтын баярын үеэр болон ОХУ-д дагаар орох бүх нийтийн сонгуулийн дараа Крымд айлчилсан юм.
Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр тэрээр айлалынхаа үеэр гадаад хамгаалалтаа 3-4 дахин нэмэгдүүлнэ гэсэн байна.
Сэтгэгдэл (1)