Оросьн хэдэн сая гишүүнтэй нэгэн Фэйсбүүк хуудсанд нас барсан хунтэй сэлфи хийх уралдаан зарлажээ. Тэд “Нас барагсадтай сэлфи хийсэн нь” хэмээх нэртэй фэйсбүүк хуудас үүсгэж ялагчид таван мянган рубль өгсөн байна.
Уралдааныг зохион байгуулагчид оролцогчдод нас барсан хүнтэй сэлфи хийхдээ заавал инээмсэглэсэн байх ёстойг сануулж энэ бол уралдааны гол дурэм гэжээ.Тэмцээний ялагчаар 13 настай охиноо автомашины ослоор алдаж авсных нь хажууд инээмсэглэн зогсож буй аавын зураг тодорсон байна.
Цагдаа нар уралдааныг зохион байгуулсан хүнийг олохоор мөрдөн байцаалт хийж Алфред Поляаков гэгчийн хувийн хуудсыг нь олж хаажээ. Алфред Поляаков нь 28 настай бөгөөд Донецкийн их сургуулийн профессороор ажилладаг аж.
Тэрбээр “Би хүмүүсийн үхлийн талаарх хандлагыг өөрчлөхийг хүссэн. Гэхдээ бид тэмдээнд оролцогчдыг насанд хүрсэн мөн дотны хүмүүсээсээ зөвшөөрөл авсан байх ёстойг шаардсан. Уг тэмцээн нь хайртай хүнээ алдсан хүмүүснйн уй гашуйг бага ч болтугай нимгэлэх болно. Таван мянган рубль гэдэг бол их мөнгө шүү дээ” хэмээн сурвалжлагчтай утсаар ярьжээ.