Эх дэлхийн хөрсөнд өнгө өнгийн цэцэгсийг гайхуулж ургадаг нэгэн шигтгээ бол эмэгтэй хүн юм. Хацар гоо бүсгүйчүүдийн дунд өрсөлдөөн ихтэй байдаг “Miss Mongolia” тэмцээн энэ жил 12 дахь удаагаа болох гэж байна. Энэхүү тэмцээн нь Монголын гоо сайхан, үнэт зүйлийг өөрийн оронд төдийгүй дэлхий дахинаа сурталчлан таниулах зорилготой байдаг. Тус тэмцээний ялагч нь “Miss International’-д эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болдог билээ. Тэгвэл 12 дахь удаагийн “Miss Mongolia’’-гийн бүртгэл эхэлжээ. Энэ сарын 28-ныг хүртэл үргэлжлэх тус тэмцээнд оролцох бүсгүйчүүдэд 18-25 насны 165 см-ээс дээш өндөртэй, гадаад хэлний зохих мэдлэгтэй, урлагийн авьяастай байх шаардлагыг зохион байгуулагчид тавьж байгаа юм. Бүртгэл Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны байранд үргэлжилж байна.
Сэтгэгдэл (2)