Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ердөө тавхан хоногийн дараа Казахстаны Астана хотод эхэлнэ. Энэ удаагийн тэмцээнд 129 орны 800 гаруй тамирчин өрсөлдөхөөр албан ёсоор мэдүүлгээ өгчээ. Харин манай улсаас 21 тамирчин, таван дасгалжуулагчийн хамт оролцохоор удахгүй хилийн дээс алхах гэж байна. Эдгээрээс гурав нь багийн тэмцээнд өрсөлдөх аж. Бүрэлдэхүүний хувьд урьдчилсан байдлаар зарласнаасаа нэг их өөрчлөлт орсонгүй. Эрэгтэйчүүдээс хамгийн хүнд жинд Монголоос тамирчин барилдахгүй. Харин эмэгтэйчүүдээс олон улсын хэмжээний мастер Ц.Наранжаргал энэ удаагийн ДАШТ-ийг өнжихөөр болов. Учир нь, тэрбээр бэртэлтэй учраас энэ жинд манай улсаас тамирчин оролцуулахгүй байх шийдвэр гаргажээ.
Сэтгэгдэл (4)