Хэдхэн хоногийн өмнө “Глобус” театрынхан Шекспирийн алдарт “Гамлет”-ыг эх хэлээр нь монголчуудын хүртээл болгосон. Тэгвэл энэхүү сонгодог жүжгийн үргэлжлэл нь “Ромео Жульетта” байх гэнэ. Тодруулбал, Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид өвөл цагийн нээлтээ хайр сэтгэлийн сонгодог зохиол болох “Ромео Жульетта”-гаар эхлүүлэх гэж байна. Ирэх сарын 12-нд нээлтээ хийх жүжиг маань 19 жилийн дараа Монголын тайзнаа дахин амилж буй юм.