Азийн олон улсын хүүхдийн кино наадмын үндэсний шалгаруулалтад оролцох бүтээлийг энэ сарын 25-ныг хүртэл хүлээн авах юм байна. Уг наадмыг Монгол Улс дахь Японы Элчин сайдын яам, Соёл урлагийн их сургууль хамтран зургаа дахь жилдээ зохион байгуулж байгаа. Энэ удаагийнх “Би ийм л үед аз жаргалыг мэдэрдэг” сэдэвтэй байх аж. Мөн киноны зургийг сонирхогчийн камераар авсан байх, гурван минутын хугацаанд багтааж хийх, хадмал тайлбар оруулахгүй байх зэрэг шаардлага тавьжээ. Кино наадамд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид суралцдаг, өмнө нь Япон Улсад очиж байгаагүй сурагч оролцох боломжтой. Монгол Улсаас шалгарсан гурван бүтээлийн эзэд арваннэгдүгээр сарын 28-нд Япон Улсад аялангаа тус наадамд оролцох юм.
Д.Дуулим