Өнгөрсөн даваа гарагт Тайландын нийслэл Бангкок хотод дэлбэрэлт болж, олон хүн нас барж, гэмтсэн харамсалтай хэрэг гарсан.
Хамгийн сүүлийн мэдээллээр Бангкокт дэлбэрэлт үйлдсэн хэрэгт сэжиглэгдэж буй нэгэн эрэгтэй дүрс нууц камерт бичигдэж үлджээ. Тайландын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч сэжигтнийг тодорхойлоход тун ойрхон байна хэмээн мэдэгдсэн байна.
Тайландын Үндэсний цагдаагийн газрын даргын ярьж буйгаар Эраван сүмд дэлбэрсэн бөмбөг 3 кг-ийн жинтэй гар хийцийн бөмбөг байжээ.