Өсвөрийн шатрын олимп Монгол Улсад анх удаа болох гэж байна. Өнөөдөр эхэлж энэ сарын 29-нд өндөрлөх тус тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр таван баг оролцохоор бэлтгэлээ базааж байгаа билээ. Үүнээс гадна 20 гаруй орны өсвөрийн баг манай улсад хүрэлцэн ирэх юм.
Түүнчлэн тус тэмцээнтэй зэрэгцэн “Mongolia open” олон улсын нээлттэй тэмцээн болох бөгөөд үүнд Оросын их мастер Антон Шомоев, Монголын их мастер Б.Гүндаваа, Ц.Батчулуун, Д.Шаравдорж, Б.Хатанбаатар нарын тэргүүтэй 80 орчим шатарчин оюун ухаанаа уралдуулна. Нээлттэй тэмцээний шагналын сан 25 сая төгрөг аж. Тэмцээн нөгөөдөр эхэлж, 12 өдрийн турш “Хүннү Молл”-д үргэлжилнэ.
Монголын шатрын холбооноос уг тэмцээнийг зохион байгуулах саналаа Дэлхийн шатрын холбоонд өнгөрсөн жилээс эхлэн тавьсны эцэст зохион байгуулах эрхээ олж авсан байна.