Монголчуудын сайн танил ОХУ-ын Төмөр замын дарга Владимир Якунин суудлаасаа буух тухай мэдээлжээ. Тэрээр “Оросын төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн захирлын албан тушаалаасаа бууж Калининград мужаас сонгуульд нэр дэвшиж сенатор болохоор шийдсэн байна. Тэрээр “Форбес” сэтгүүлд ярихдаа “Тэр үнэн. Сонгуулийн дараа албан тушаалаа өгөхөөр төлөвлөж байна" гэжээ. Өнгөрсөн даваа гаригт Владимир Якунин Калининград мужаас ОХУ-ын Холбооны зөвлөлд албан ёсоор нэрээ дэвшүүлэхээр бүртгүүлсэн байна. Оросын Үндсэн хуульд зааснаар хэрав В.Якунин Холбооны зөвлөлд сонгогдвол Төмөр замын захирлын ажлаа орхих ёстой аж.
Сэтгэгдэл (1)