Италийн Сиена хотод зайдан морьдын уралдаан болсон байна. Дэлхий дээрх хамгийн эртний төрөлд багтдаг морины уралдааныг үзэхээр мянга мянган сонирхогч цуглажээ.
Тасканы Сиена хотод болдог уламжлалт зайдан морьдын уралдаан хэд хоногийн турш үргэлжилж шилдгүүдээ шалгаруулдаг байна. Хөрш зэргэлдээх 20 орчим хотоос ирсэн уралдаанчдаас ердөө 10-ыг нь шигшиж сүүлчийн шатанд үлдээжээ.
Уралдаанд оролцож буй тамирчид, үзэгчид ч ялгаагүй 15 дугаар зууны үеийн хувцас өмссөн байна. Сүүлийн шатанд үлдсэн 10 морь морин тойруулгыг 3 тойрч ялагч тодорсон байна. Энэ жилийн тэмцээний ялагчаар Сиена хотын хөрш Сельва хотоос ирсэн морь түрүүлсэн байна.
Өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад бэртэж гэмтсэн тохиолдол огт гараагүй байна. Зайдан морьдын уралдаан хамгийн анх 1482 онд зохиогдож байжээ. Харин өнөөгийн уралдааныг 1659 онд албан ёсоор шинэчлэн дахин зохион байгуулсан байна. 1700 оноос хойш жилд 2 удаа зуны 7, 8 дугаар саруудад болдог уламжлал тогтжээ.