Өмнөд Азийн Шри Ланка улсад даваа гаригт Парламентын сонгуулийн санал хураалт явагдаж дууслаа. Санал хураах байрууд хаалгаа барьсан талаар эх сурвалж мэдээлжээ.
Энэ удаагийн сонгууль тус улсын хувьд улс төрийн ирээдүйн дүр төрхийг бүрдүүлэхэд маш чухал үүрэгтэй. Учир нь Шри Ланкын Ерөнхийлөгчөөр 9 жил ажилласан Махинда Ражапакса өнгөрсөн 1 дүгээр сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан нь урьдчилан таамаглаагүй гэнэтийн үйл явдал болсон юм. Харин өчигдөр явагдсан Парламентын сонгуулиар Ерөнхийлөгч асан Махинда Ражапакса эрх мэдлээ эргүүлэн авахыг эрмэлзэж байна.
Парламентын сонгуульд ерөнхийлөгч асны гол өрсөлдөгч 2 ч удаа Ерөнхий сайдаар сонгогдсон Раниль Викремесингх юм. Ерөнхийлөгчийн суудалд сууж байгаа Майтрипала Сирисена Ерөнхий сайдын ар талыг хамгаалж байгаа юм байна.
Шри Ланка улсын Парламент 225 суудалтай. Аль нэг нам эвсэл ялалт байгуулахын тулд 113 суудал эзэлж байж Засгийн газраа бүрдүүлнэ. Ажиглагчдын харж байгаагаар сонгууль хуулийн дагуу явагдаж, иргэдийн ирц өндөр байсан байна.
Сонгуулийн дүн албан ёсоор гараагүй байгаа ч Шри Ланкын орон нутгийн хэвлэлүүд Ражапаскаг ялагдсан хэмээн мэдээллэж эхэлжээ.