ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель Итали улсад айлчилж байна. Долоо хоногийн эхэнд Германы Канцлер Италийн Засгийн газрын тэргүүн Маттео Рензигийн хамт Миланы экспо 2015-аар зочилжээ.
Ангела Меркель энэ удаад гэр бүлийн хүн Иоахим Сауэрын хамт Итали улсад айлчилсан байна. Миланы үзэсгэлэн яармагтай танилцах үеэрээ Итали болон Герман улсуудын дэлгэж танилцуулсан асруудаар зочилжээ.
Грекийн эдийн засгийг аврахаар Евро бүсийн орнууд уулзалт хэлэлцээрээ үргэлжлүүлж байгаа юм. Өнөөдөр болох уулзалтын өмнөхөн Канцлер Ангела Меркель Ерөнхий сайд Маттео Рензитэй уулзсан байна. Германы Парламент Грекийн өрийн асуудлыг цэгцлэх төлөвлөгөөг батлах сүүлчийн минутанд хөтөлбөрөө өөрчлөх шийдвэр гаргасан юм.