ОУОХ-ны тамирчдыг дэмжих хөтөлбөр нь "Olympic Agenda 2020" үзэл баримтлалд тусгагдсанаар спортын талбарт цэвэр шударгаар өрсөлдөж байгаа тамичдын хичээл зүтгэлийг үнэлэх зорилготой юм. Олимпийн наадамд оролцож байсан тамирчдад хамааралтай энэхүү хөтөлбөр нь анх 2009 ооос эхлэлтэй бөгөөд өнөөг хүртэл ОУОХ-оос тамирчдыг дэмжих хөтөлбөрийг боловсруулж, дэлхийн бүх орны тамирчдыг дэмжсээр ирсэн байдаг.
Тус хөтөлбөрийн хүрээнд Монголын үндэсний олимпийн хороо, ОУОХ-ны Тамирчдын комисс хамтран өнөөдөр буюу 2015 оны наймдугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотноо тамирчдад зориулсан тусгай сургалт зохион байгуулах гэж байна. Уг сургалтыг ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Тамирчны комиссийн дарга, туялзуур сэлэмний олимпийн мөнгөн медальт Клаудиа Бокель зөвхөн нэг өдрийн хөтөлбөрөөр удирдан явуулна.