Өнгөрсөн лхагва гаригт Хятадын Тяньжин хотын үйлдвэрийн агуулахад дэлбэрэлт болсон билээ. Энэ үеэр нийт 21 тонн тротил хэмээх бодис дэлбэрсэн тухай мэдээлсэн юм.
Хамгийн сүүлд авсан мэдээллээр нас барсан too 117-д хүрлээ. Тэднээс 24-ийг нь хэн болохыг тогтоосон байна. Дэлбэрэлтээр нийт 721 хүн гэмтэл авч, 6100 хүн орон гэрээ орхиж явахаас өөр аргагүй болсон байна.
Дэлбэрэлт болсон газар нь “Ruihai Logistics” компани гэдгийг тогтоожээ.
Сэтгэгдэл (1)