Бүгд Найрамдах намын гишүүн Д.Трамп сонгуулийн сурталчилгааны ажилдаа нэг тэрбум ам.доллар зарцуулахад бэлэн хэмээн мэдэгдсэн байна. Тэрээр уржигдар CBS телевизэд ярилцлага өгехдөө ийнхүү ярьжээ. Айовад болсон хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлч түүнээс өөрийнхөө мөнгөнөес тэрбум ам.доллар зарцуулах уу хэмээн лавлан асуухад “Шаардлагатай бол тэгнэ” гэсэн хариулт өгсөн байна.
Түүний компанийн төсвийн талаар сонирхоход тэрбумтан “Би нэг жилд 400 сая ам.долларын ашигтай ажилладаг болохыг та нар харсан” гэжээ. Түүний хувьд хамгийн гол нь Америкийг дахин агуу улс болгох явдал юм байна. Д.Трамп Ерөнхийлөгчfөр сонгогдох юм бол АНУ-д амьдарч буй бүх цагаачдыг хөөж гаргана хэмээн мэдэгджээ6 Дашрамд дурдахад өнгөрсөн долоо хоногт "Trump Or ganization" хэдэн мянган домен нэр худалдан авсан гэсэн мэдэээллэл байгаа юм.