Их Британийн хунтайж Уильямын хүү, хоёр настай хунтайж Жоржид гэрэл зурагчид дарамт үзүүлж байна хэмээн Кенсингтоны ордноос мэдэгдсэн байна. Гэрэл зурагчдын ажиллаж байгаа арга барил нь хаан ширээг залгамжлах бяцхан хунтайжид аюул учруулж болзошгүй юм. Тиймээс Кенсингтоны ордноос дэлхийн улс орнууцын хэвлэл мэдээллийн байгууллагад хандан хүүгийн зургийг эцэг эхийн нь зөвшөөрөлгүйгээр нийтлэхгүй байхыг уриаллаа.
Гэтэл Их Британийн хэвлэл мэдээллийн байгууллагууд Хатан хааны гэр бүлээс нийтлэхийг зөвшөөрсөн зургийг худалдаж авдаггүй аж. Өнгөрсөн долоо хоногт болсон нэгэн явдал Кенсингтоны ордноос мэдэгдэл хийхэд хүргэсэн байна. Хунтайжийн тоглодог хүүхдийн тоглоомын ойролцоо нэгэн гэрэл зурагчин машинаа байрлуулж цонхоо даавуугаар хааж хунтайж Жоржийн зургийг авахаар бүтэн өдөржингөө хүлээсэн аж. Түүнийг цагдаа нар шалгаж байгаад илрүүлсэн гэнэ. Иймэрхүү явдал нэг бус удаа тохиолдож байсан юм.