Өнгөрсөн баасан гаригт Грект үзүүлэх санхүүгийн ээлжит тусламжийн асуудлаар тохиролцоонд хүрч гэрээ байгуулжээ. Үүнтэй холбогдуулан ОУВС-гаас еврогийн бүсийн орнуудын удирдагчдад хандан уриалга гаргасан байна.
Тус сангийн тэргүүн К.Лагард Гректэй тохиролцоонд хүрсэн явдлыг сайшаагаад тус улс нь цаашдаа өрөө төлж дийлэхгүй тул санхүүгийн дэмжлэг хэрэгтэй хэмээн онцолжээ. Шинэ гэрээнд дурдсанаар тус улсад ойрын гурван жилийн хугацаанд 86 тэрбум еврогийн тусламж үзүүлэх юм байна. Харин үүний оронд Грек нь татвараа нэмэгдүүлж, зарлагаа хэмнэх ёстой. Эхний ээлжинд олгох 26 тэрбум еврог тус улсын банкны үйл ажиллагааг хэвийн болгоход зарцуулах юм.